∙
2026-09-08
Нүүрс экспортын мэдээлэл

2026 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Шивээхүрэн терминал ХХК нь Монгол Улсын нүүрсний экспорт, уул уурхайн бүтээгдэхүүний тээвэр ложистикийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэн ажиллаж, 10,000,000 тонн нүүрсийг амжилттай экспортолсон түүхэн амжилтад хүрлээ.

Энэхүү амжилт нь Шивээхүрэн боомтоор дамжин өнгөрөх нүүрсний экспортын тасралтгүй, найдвартай үйл ажиллагааг хангахын зэрэгцээ тээвэр ложистикийн үр ашиг, терминалын хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлд хэрэгжүүлж буй ажлын үр дүн юм.

10 сая тонн нүүрс экспортолсон энэхүү үзүүлэлтийн цаана Шивээхүрэн терминал ХХК-ийн нийт хамт олон, тээвэрлэгч, харилцагч байгууллага, хил, гаалийн байгууллагуудын хамтын ажиллагаа, өдөр тутмын хичээл зүтгэл чухал хувь нэмэр оруулсан билээ.

Цаашид Шивээхүрэн терминал ХХК нь үйл ажиллагааны бүтээмж, тээвэрлэлтийн хүчин чадал, технологийн шинэчлэл, автоматжуулалтыг үе шаттайгаар нэмэгдүүлж, Монгол Улсын экспортын тээвэр ложистикийн салбарын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулан ажиллах болно.

Шивээхүрэн терминал ХХК-ийн нийт хамт олондоо баяр хүргэе!

‍

Хил дамнасан худалдааг дижитал эринд хүргэнэ

Холбоо барих