ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ
Манай компанийн цахим хуудсанд зочилж буй эрхэм танд энэ өдрийн мэнд хүргэе.
Манай компани нь Монгол улсын хилийн бүсэд үйл ажиллагаа явуулдаг хуурай газрын чингэлэгт тээврийн терминал бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 254 дүгээр тогтоол, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 185 дугаар тогтоолоор байгуулагдсан билээ.
Монгол Улсын гадаад худалдаа, тээвэр логистикийн салбарыг түүчээлж, улсынхаа эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахын зэрэгцээ хилийн бүсэд улсынхаа нэр хүнд, нүүр царайг илэрхийлсэн байгууллага байхыг эрхэмлэн ажилладаг билээ.
Бид компанийнхаа тодорхойлсон алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс-ийг үйл ажиллагааныхаа тулгуур болгон хууль тогтоомж, олон улсын стандарт, мэргэжлийн ёс зүйг чанд мөрдөж, хамтран ажиллаж буй төрийн болон хувийн байгууллага, хил дамнасан тээврийг найдвартай, аюулгүй, хурдан шуурхай зохион байгуулж үйлчилгээ үзүүлэхийг зорьж байна. Мөн төр, хувийн хэвшил, өмнөд хөршийн хамтын ажиллагааг бэхжүүлж, тээвэр логистикийн салбарын тогтвортой хөгжлийг эрэлхийлж, дэмжин ажиллаж байна.Цаашид бид үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж, харилцан итгэлцэл, хариуцлагад тулгуурласан хамтын ажиллагааг улам бэхжүүлэн ажиллах болно.