Терминалын үйл ажиллагаа

Монголын экспортын чадавхыг нэмэгдүүлэгч – "Шивээхүрэн Терминал" ХХК

Дүрэм журмууд

Хяналтын бүсийн мөрдөх, Аюулгүй ажиллагааны дүрэм журмууд  

Жолоочтой тээврийн талбай
Жолоочтой тээврийн талбайн нийт 9,6 га талбайтай хяналтын 36 ширхэг камертай  орц гарцын  5 ширхэг пүүтэй, 24 цагийн үйл ажиллагааг хангаж, цамхагт гэрэлтүүлгүүдтэй. Цаашид нэмэлт өргөтгөл хийхээр 12,6 га талбайг бэлтгээд байна. Тус гарцаар 2025 онд Хөрөнгө оруулагч 9-н аж ахуйн нэгжийн  7,8 сая тонн  нүүрсийг шилжүүлэн ачилт хийгдсэн. Ирэх 2026 онд 15,7 сая тонн нүүрсийг шилжүүлэн ачилт хийгдэхээр төлөвлөж байна.
AGV тээврийн талбай
AGV тээврийн талбайн нийт 7,4 га талбайтай хяналтын 14 камертай цамхагт гэрэлтүүлгүүдтэй. Хятад улс Монгол улсын хооронд 645 метрийн зайд 22 ширхэг өөрөө явагч тээврийн хэрэгслээр нүүрс экспортын үйл ажиллагааг явуулж байна. Тус гарц маань хүний оролцоо багатай, аюулгүй байдал, эдийн засагт хэмнэлттэй орчин үеийн дэвшилтэд технологи ашигладаг. Тус гарцаар өнгөрсөн онд 1 сая тонн нүүрсийг зөөж. Цаашид 24 цаг болгохоор төлөвлөн ажиллаж байна.
5G тусгай гарц
5G тусгай гарцын 7,4 га талбайн бүтээн байгуулалт туршилт тохируулга ажил бүрэн хийгдсэн. Хятад Монгол улсын хоорондох хэлэлцээрийн дагуу холболтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа билээ. Уг гарц нь хүний оролцоогүй жолоодлого систем нэвтрэх бөгөөд цаашид экспортын 24 цагт шилжүүлэх талаар төлөвлөж байна.  
Ухаалаг гарц
Хөрөнгө оруулагч 9-н аж ахуйн нэгжүүд нь дотоод тээврийн дагуу экспортод гаргах ачааг "Шивээхүрэн терминал" дотоод сүлжээгээр ачааны мэдээллийг ирүүлэн, уг мэдээллийг шалган ачааны жин тонн, нүүрсний ангилал аль хөрөнгө оруулагч аж ахуйн нэгж болохыг шалган нэвтрүүлж, мөн Гаалийн байгууллага ачааны мэдээллийг цахим орчинд бүртгэл мэдээллийг хийж байгаа билээ.

Хил дамнасан худалдааг дижитал эринд хүргэнэ

Холбоо барих